Вайсала компанийн хамтрагч-түншүүдийн уулзалт хуралд оролцлоо.

Вайсала компанийн хамтрагч-түншүүдийн уулзалт хуралдоролцлоо.

Финланд улсын Хелсинки хотод Вайсала компанийн хамтрагч-түншүүдийн уулзалт хурал энэ 2014 оны 6-р сарын 1-нээс 6-ны өдрүүдэд боллоо.

Энэ хуралд манай компаниас ерөнхий менежер Г. Даваа, Л . Цоодол нар амжилттай оролцоод ирлээ.

Л.Цоодол: Уулзалт хуралд оролцсон нь сайн үр дүнтэй боллоо гэж үзэж болно. Миний болон бидний Вайсала компанийн талаарх ойлголт нилээд хязгаарлагдмал байсан байна. Цаашид уг компанитай хамтран ажиллах олон боломж байгааг олж мэдсэн бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлага гарч байна.

Вайсала нь цаг агаар орчны хэмжил зүйн чиглэлээс гадна эрчим хүч, зам, төмөр зам, сэргээгдэх эрчим хүчний талаар нилээд өргөжсөн байна. АНУ-ын хоёр ч компанийн худалдан авч нэгтгэснээр өөрийн боломжоо нэмэгдүүлжээ.

Сэргээгдэх эрчим хүчний судалгаа, үнэлэлт, боломж, хяналт, удирдлагын асуудлаар А-аас Я хүртэл боломжийг бүрдүүлсэн байна.

Манай монголд сэргээгдэх эрчим хүч гэж их ярьдаг боловч том зургаар нь, иж бүрдлээр нь, алдах-олох боломжийг нь шинжлэх ухааны үүднээс судалж тогтоохдоо тааруухан бараг л сэтгэлийн хөдлөлөөр ажилладаг юм байна гэж бодогдлоо.

Бид нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүч, зам, нисэх буудал зэрэг гадаргуугийн хяналт судалгаа, цаг уур, орчны судалгаа зэрэг шинжлэх ухаан судалгааны байгууллагууд, шинжлэх ухааны академи, АНУ-ын ЭСЯ, USAID, холбогдох яамдуудтай харьцаж ажиллах шаардлагатай байна.

Цаашид АЧ компани өөрийн ВАЙСАЛА Show Room, Testing and Certification capacity, Training business, Хэмжилт-Судалгааны бизнес бий болгох чиглэлд ажиллах шаардлага гарч болох юм. Магадгүй зарим жижиг үйлдвэрийг ч байгуулж, ажиллуулах боломжтой байна.

No Comments Yet.

Leave a comment