Ханбумбат нисэх буудлын аэродромын гэрэл суултын системийг шалгаж

Ханбумбат нисэх буудлын аэродромын гэрэл суултын системийг шалгаж, баталгаажуулах шалгалтын нислэгийг Оюутолгой ХХК, Эй Си Эйч Сервисес ХХК-ийн захиалгаар ИНЕГ-ын харьяа Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгалтын нислэгийн баг, Техник хангалт үйлчилгээний албаны инженерүүд, Тэнгэрийн улаач шинэ ХХК-ийн Л-410 маркийн Д.Болдбаатар даргатай агаарын хөлгөөр 2014 оны 2-р сарын 15-ны өдөр хийсэн.

Шалгалтын нислэгийн явцад Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвасны 33 оролт талын гэрэл суултын систем, PAPI системийн үйл ажиллагаа хэвийн, ашиглалтын шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт гаргасан.

Дээрх дүгнэлтийн дагуу Эй Си Эйч Сервисес ХХК-иас ИНЕГ-т Ханбумбат нисэх буудлын аэродромын гэрэл суултын системийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүргүүлснээр Ханбумбат нисэх буудлын гэрэл суултын систем болон PAPI системийн гэрчилгээний хугацааг 2015 оны 3-р сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан.

PAPI-certificate_c AFLS-certificate_c

No Comments Yet.

Leave a comment