Газардуулгын материал үйлдвэрлэгч…

Газардуулгын материал үйлдвэрлэгч БНХАУ-ын Жөжян мужийн, Ханжоу хотын Шичан дүүргийн Thunder Eagle Technology компанитай хамтран ажиллана.

АЧ СВС ХХК-ийн ерөнхий менежер Б.Мөнхжаргал БНХАУ-ын Жөжян мужийн, Ханжоу хотын Шичан дүүрэгт 2014 оны 06-р сарын 06-наас 09-ний өдрүүдэд ажиллаж, тоног төхөөрөмжийн газардуулгын материал, аянганы хамгаалалт үйлдвэрлэгч Thunder Eagle Technology компанийн үйлдвэртэй танилцаж, эхний ээлжийн худалдан авалт хийх гэрээг байгуулж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Thunder Eagle Technology компани нь газардуулгын материалын үйлдвэрлэлээрээ хятад улсад тэргүүлэх байр эзэлдэг, АНУ болон дэлхийн хэд хэдэн улсад материалаа гаргадаг компани юм.

Манай АЧ СВС ХХК нь Thunder Eagle Technology компаниас 2014 онд хэрэглэх газардуулгын материалаа авах гэрээг тус компанитай байгуулсан бөгөөд цаашид хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

factory_c

 

No Comments Yet.

Leave a comment