Он цагийн хэлхээ

 

2004 он

1 сарын 21ний өдөр Эй Си Эйч Сервисес ХХК үүсгэн байгуулагдав.

     Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгой хайгуулын ангийн үйл ажиллагаа эрчимжиж, нисэх буудал бйагуулагдав. Энэхүү нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээг байгуулснаар бид Монгол улсад нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгч анхны хувийн компани болов. Тус нисэх буудалд Л-410, С-208, Ми-8 зэрэг ерөнхий зориулалтын агаарын хөлөг нислэг үйлддэг байлаа.

2005 он

    Оюут нисэх буудлын аэродромд Хөөрч буух шороон зурвас болон перроны өргөтгөл хийж, тус нисэх буудалд 50 зорчигчийн суудалтай Фоккер-50 маягийн дунд даацын агаарын хөлгөөр нислэг үйлдэх боломжтой болов.

2007 он

12 дугаар сарын 27-ны өдөр АЧ СВС ХХК үүсгэн байгуулагдав.

     АЧ СВС ХХК нь нисэхийн болон нийтийн зориулалтын холбоо, цахилгааны ажил, үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй инженерингийн компани болов.

2010 он

      8 дугаар сараас 10 дугаар сард Оюут нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх ажилд техникийн хяналтын багийг ажиллуулав.

      12 дугаар сард Оюутолгой ХХК-тай гэрээ байгуулж, Оюу толгойд баригдах Ханбумбат нисэх буудлын зураг төслийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллав. Нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн удирдлагын цамхгийн барилга, Галын ба газрын үйлчилгээний механизмуудын гараж, уурын зуухны барилгуудын зураг төслийг Татах хүч ХХК-иар, Аэродромын зураг төслийг ЭЗТ ХХК-иар, Үерийн хамгаалалтын далан, сувгийн зураг, төслийг Гидроком ХХК-иар гэрээний дагуу хийлгэв. Бид энэхүү нисэх буудлын зураг төслийн ажилд зөвлөх, хяналт гүйцэтгэх үүрэгтэйгээр оролцов.

2011 он

Ханбумбат нисэх буудлын барилга угсралтын ажилд техникийн хяналт тавих багийг ажиллуулав.

5 дугаар сарын 20-ны өдөр АЧ ХОЛДИНГ ХХК үүсгэн байгуулагдав.

АЧ ХОЛДИНГ ХХК нь иргэний нисэхийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг анхны хувийн зөвлөх компани болов.

2012 он

   Ханбумбат нисэх буудлын гэрэл суултын систем, цаг уурын автомат станц, холбоо навигацийн станцууд, зорчигчийн бүртгэлийн болон ачаа тээш, аюулгүй байдлын хяналтын төхөөрөмжүүд, камерийн хяналтын тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтанд оруулав.

2013 он

     Ханбумбат нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээг байгуулав.

     1 дүгээр сарын 26-нд Ханбумбат нисэх буудалд техникийн нислэгийг Хүннү ХХК-ийн А319 онгоцоор үйлдэж, анхны нислэгээ хүлээн авлаа.

   2 дугаар сарын 10-нд Ханбумбат нисэх буудалд анхны зорчигчтой нислэгийг Хүннү ХХК-ийн Фоккер-50 онгоцоор үйлдэв.

   2 дугаар сарын 15-ны өдөр Полипено ХХК-ийг үүсгэн байгуулав. Полипено ХХК нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр буюу орчин үеийн шийдэл болох полистирол бетон хавтан, полистирол бетон блок үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

     4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав.

   9 дүгээр сарын 10-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас 1-ээс 10 давхар барилга байгууламжийн архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна шугам сүлжээ, галын болон дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл боловсруулах ЗТ18-1224/13 тоот тусгай зөвшөөрлийг авлаа.

2014 он

    3 дугаар сарын 25-ны өдөр Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбоонд гишүүнээр элсч 107 тоот гэрчилгээ, тамга тэмдгийг авч, Албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ эрхлэх эрхтэй болов.

    3 дугаар сарын 25-ны өдөр Монголын алт (МАК) ХХК-тай гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын уурхайн орчимд байгуулах Цагаан суварга нисэх буудлын иж бүрэн зураг төсөл хийхээр болсон нь бидний бие даан хэрэгжүүлэх зураг төслийн эхлэлийг тавьсан томоохон ажил юм.

   5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын олон улсын инэ нисэх буудал байгуулах төслийн холбоо, навигацийн хэсгийн тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралтын ажлын гэрээнд гарын үсэг зурав.