Director message

Itgel3

"АЧ ХОЛДИНГ" ХХК гүйцэтгэх захирал   Сахъяагийн Итгэл

Захирлын мэндчилгээ

Манай компаний цахим хуудсанд зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе

Бид үйлчлүүлэгчиддээ дэлхийн жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, дэвшилтэд техник, технологид үндэслэсэн оновчтой шийдлийг санал болгох зорилгоор компаниа байгуулсан юм.

Үйл ажиллагаагаа тасралтгүй үе шаттай өргөжүүлэн, ахиж дэвших явдал нь бидний баримталдаг чухал зарчим юм. Бид зөв сэтгэл зүтгэлтэй залуучуудаар багаа бүрдүүлж, тэдэнд өргөн мэдлэг, баялаг туршлага, тэргүүний арга барил эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч багагүй хөрөнгө, цаг зав зарцуулан ажиллаж байна.

Бидний бүхий л санал санаачлага, хичээл зүтгэл, бидний үзүүлэх чанартай зөвлөх үйлчилгээ нь бол бидэнд буцан ирэх шан харамж, хөрөнгө болдог.

Бид Таны хамтрагч, түншийн хувьд Танд бусдаас давуу байдал, төгс чанар, нээлттэй, шударга харилцааг хүргэж, амжилтын гэгээн замналд хамтдаа тэмүүлэх болно. Та манай итгэлт харилцагчдийн нэг болон бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл бид Таныг баяртайгаар угтан авах болно.

Манай цахим хуудаст зочилсон Танд маш их баярлалаа. Та манай цахим хуудаснаас бидний ажил үйлчилгээ, түүнтэй холбоотой Таны сэтгэлд нийцэх өргөн хүрээний, бүрэн мэдээллийг авах болно.

Та манай цахим хуудсанд байнга зочилж хэрэглэгч, харилцагчиддаа хандсан бидний урсгал дагасан биш урагш зорьсон шинэлэг бизнес, ажил үйлчилгээтэй маань танилцаж байхыг хүсье.

Хэрэв та манай цахим хуудсыг мартсан, эсвэл Танд бидэнтэй холбогдох шаардлага гарвал 976-11-321958 дугаартай утсаар шууд холбогдоорой. Бид Танд дуртай туслах болно.

Танай компани, Таны бизнес, үйл ажиллагаа том, жижиг, их, багаас үл хамааран бид харилцан ашигтай, үр бүтээлтэй хамтран ажиллаж амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танд амжилт хүсье.

1 км зам тавих нь танд зөвхөн 1 км замыг туулах боломжийг олгох бол 1 км хөөрч буух зурвас бүтээн байгуулах нь танд хүссэн газартаа хүрэх үүдийг нээж өгнө. Та хүссэн газартаа хүрэх боломжийг өөртөө бий болгоорой.

 Хүндэтгэсэн,

"АЧ ХОЛДИНГ" ХХК гүйцэтгэх захирал

Сахъяагийн Итгэл