Баталгаат орчуулга

Манай компани нь Монголын Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбооны албан ёсны гишүүн бөгөөд барилга, зам, техникийн чиглэлийн болон бусад бичиг баримт, албан бичиг зэрэг албан материалын баталгаат орчуулгын үйлчилгээг Англи-Монгол-Англи, Орос-Монгол-Орос хэлэнд чанарын өндөр түвшинд, найдвартай, түргэн шуурхай үзүүлж байна.
Бид Эрхэм үйлчлүүлэгч таны цаг, санхүүг хэмнэх зорилгооринтернэт буюу онлайн орчуулгын үйлчилгээг санал болгож байна.
Орчуулгын үйлчилгээг интернэтээр авахҮйлчлүүлэгч та замын түгжрэлд орон, орчуулах материалаа барьж, өөрийн биеэр ирэхгүйгээр интернет ашиглан онлайн орчуулгын үйлчилгээг авах боломжтой юм. Энэ үйлчилгээ нь Эрхэм үйлчлүүлэгч таны цаг, санхүүг хэмнэх болно.
Манай үйлчилгээ танд таалагдах болно гэдэгт бид итгэлтэй байна.
Та манай компаний 321958 утсаар ярьж, харилцан тохиролцсоны дагуу гэрээсээ, ажлаасаа, эсвэл хамгийн ойр байгаа интернэт кафегаас өөрийн материалыг өөрийн имэйл буюу цахим хаягаар бидэнд илгээнэ. Бид таны материалтай танилцаж, орчуулгын төлбөр болон хугацааг тооцож хэлэх бөгөөд та төлбөрийг ойр байрлах банкаар эсвэл биеэр ирж хийсний үндсэн дээр тохиролцсон цагтаа материалаа файлаар эсвэл өөрийн биеэр ирж хүлээн авах боломжтой болно.
Интернет буюу онлайн орчуулгын үйлчилгээний журам

Онлайн орчуулгын үйлчилгээг авч буй үйлчлүүлэгч материалаа манайд илгээсний дараа манай ажилтан танд тухайн орчуулгын төлбөр, хийгдэх цаг хугацааг тооцоолж мэдэгдэнэ.
Манай ажилтны тооцоолж өгсөн хугацаа нь орчуулгын төлбөр хийгдсэн, эсвэл төлбөрийг манай дансанд шилжүүлсэн талаар манайд мэдэгдснээс эхлэн тооцогдоно.
Төлбөр хийгдээгүй, эсвэл төлбөр дутуу хийгдсэн тухай манайд мэдэгдээгүй тохиолдолд таны материалын орчуулга эхлэхгүй учир түүнтэй холбоотой хариуцлагыг манай байгууллага хариуцахгүй болно.
Мөн үйлчлүүлэгч нь өөрийн байнгын холбогдох утсыг өгөх бөгөөд тухайн утас унтраалттай, холбогдох боломжгүй зэрэг шалтгаанаас гарсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй.
Орчуулагч үйлчлүүлэгчийн материалыг орчуулж бэлэн болгосны дараа холбогдох имэйл хаяг руу илгээж, энэ тухай холбоо барих утсаар холбогдож мэдэгдэнэ.
Имэйлээр материал ирээгүй тохиолдолд үйлчүүлэгч эргэж холбоо барьж энэ тухай даруй мэдэгдэх үүрэгтэй.