Нисэхийн үйл ажиллагаа

Манай компани нь Монгол улсын иргэний нисэхийн салбарт анх удаа хувийн нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлсэн нисэхийн мэргэжлийн анхдагч компани юм.

2003 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу толгойн хайгуулын ангийн дэргэд Оюут нэртэй аэродромыг байгуулж, ИНЕГ-аас түр зөвшөөрөл авч, С-208, Л-410, Ми-8 агаарын хөлгүүдийн нислэгт үйлчлэх, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч ажиллах, нисэхийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг бид хийж эхэлсэн нь саяхан.
Манай компани Оюутолгойд 2011 оноос 2013 онд баригдсан Ханбумбат нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа бөгөөд дараах хангалтуудыг үзүүлж байна. Үүнд:
- Нисэх буудлын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалт,
- Аэродромын хангалт,
- Нислэгийн цаг уурын хангалт,
- Газрын үйлчилгээ,
- Гэрэл суултын системийн өдөр тутмын үзлэг шалгалт, засвар үйлчилгээ,
- Нисэх буудлын зорчигч үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн хангалт,
- Нислэгийн удирдлага /гэрээгээр/,
- Нисэхийн холбооны хангалт /гэрээгээр/,
- Нисэхийн аюулгүй байдал /гэрээгээр/ зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Манайх нисэх буудлын төрөл бүрийн мэргэжлийн 20 гаруй ажилтантай бөгөөд эдгээрээс 50 гаруй хувь нь иргэний нисэхийн салбарт 10-аас дээш жил ажилласан туршлагатай ажилтнууд байдаг.
Бид ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварт байнга анхаарч, ИНЕГ-ын харьяа Сургалтын төвд зохиогддог мэргэжлийн анхан шатны болон давтан сургалтуудад тогтмол хамруулж байна.