Барилгын материалын үйлдвэрлэл

АЧ ХОЛДИНГ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар полистирол бетон хавтан, блок үйлдвэрлэгч Полипено ХХК-ийг 2013 онд байгуулан, 2014 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн тойрууд байрладаг энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-аас худалдан авч, суурилуулсан болно.

Полистирол бетон хавтан нь хамгийн орчин үеийн технологийн шийдэл бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбарт өргөн ашиглагдаж байна.
Энэхүү полистирол бетон нь дэлхийн чанар, стандартад нийцсэн галд тэсвэртэй, дулааны алдагдал багатай, дуу тусгаарлалт сайтай, нар салхи, чийгэнд тэсвэртэй, хөнгөн, бат бөх, байгальд ээлтэй барилгын шинэ материал юм.
Полистирол бетон хавтангаар 2 давхар хаусын гадна болон хамар хана барих боломжтой бөгөөд хөдөлмөр хөнгөвчилж, хугацааг хэмнэх гэх мэт олон давуу талтай.

Манай үйлдвэр ашиглалтанд орсноор 20 гаруй ажлын байр шинээр бий болгож, ажилчдын ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн заалтын дагуу сайтар ханган ажиллаж байна.
Бидний үлйдвэрлэж байгаа полистирол бетон хавтан, блок нь MNS 5771; 2007 стандартын шаардлагуудыг бүрэн хангана.
Полимтирол бетон хавтан нь магнезитэн хавтан, портланд цемент, полистирол, хөөсрүүлэгч, бэхжүүлэгч зэргээс бүтсэн нийлмэл бүтэцтэй шинэ материал юм.
Бид полистирол бетон хавтанг:
2440 мм х 610 мм х 75 мм,
2440 мм х 610 мм х 100 мм,
2440 мм х 610 мм х 150 мм хэмжээтэйгээр,
мөн полистирол бетон блокийг 600 мм х 240 мм х 360 мм хэмжээтэйгээр үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна.