Smiths detection

Манай компани нь Английн Smiths Detection компанитай 2010 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Smiths Detection (хуучнаар Heimann Systems) компани нь x-ray буюу рентген тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани юм. Smiths Detection нь Англи Улсад бүртгэлтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт тэдний төхөөрөмжийг ашиглаж байна.
Бид тус компанийн бүтээгдэхүүнүүдээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ханбумбат нисэх буудалд зорчигчийн ачаа, гар тээш болон биед үзлэг хийх HI-SCAN 6040i, HI-SCAN 5180, HI-PE Multi Zone Walk-Through Metal detector зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, суурилуулсан.
Мөн Чингис хаан ОУБ, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтодуудын гаалийн газарт хүний биед үзлэг хийдэг B-SCAN рентген төхөөрөмж, Улаанбаатар хотын гаальд хар тамхи, тэсэрч, дэлбэрэх бодис, үйлдвэрлэлийн хорт хий зэргийг илэрүүлдэг SABRE-5000 төхөөрөмж, Чингис хаан ОУБ-ын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд зорчигчийн ачаа, гар тээшинд үзлэг хийх HI-SCAN 6040i, HI-SCAN 9075 зэрэг рентген тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсарч хүлээлгэн өгсөн.