Thunder eagle

Thunder Eagle Technology
Манай компани нь газардуулга, аянганы хамгаалалтын төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-ын Thunder Eagle Technology компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн газардуулга, аянгын хамгаалалтын зориулалттай бүтээгдэхүүнийг ашиглан тоног төхөөрөмжийн газардуулга хийх, газардуулгын материалуудыг худалдах ажлыг хийж байна.
Thunder Eagle Technology компани нь БНХАУ-ын Жөжян мужийн, Ханжоу хотын Шичан дүүрэгт буюу Шанхай хотоос урд зүгт байрладаг.
Тус компани нь газардуулгын зэс бүрээстэй ган гадас, зэс утас, зэс бүрээстэй ган утас, газардуулгын хомучик холбоосууд болон газардуулгын орчин үеийн технологиор гагнуурын хэв, гагнагч нунтаг, газардуулгын эсэргүүцэл бууруулагч бодис зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулдаг хятадын томоохон компаниудын нэг юм.
Бид тус компанийн бүтээгдэхүүнийг ашиглан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ханбумбат нисэх буудлын цаг уурын автомат станц MAWS 301-ийн аянганы хамгаалалт ба газардуулга, Үүлний өндөр хэмжигч Ceilometer CL31 төхөөрөмжийн газардуулга, ИНЕГ-ын харьяа Баянхонгор, Ховд, Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Чойбалсан, Гурвансайхан нисэх буудлуудын перроны газардуулга, Дэглий цагаан, Өлгий, Ховд, Доной, Алтай, Баянхонгор, Мандалговь, Гурвансайхан, Баруун-Урт, Өндөрхаан, Мөрөн нисэх буудлуудын цаг уурын автомат станц MAWS 301-ийн аянга зайлуулагч ба газардуулга, УСУГ-ын харьяа цэвэр усны худгуудын хлорын байрны аянга зайлуулагч ба газардуулгын ажлуудыг хийсэн.
Бид таны тоног төхөөрөмжинд газардуулга, аянганы найдвартай хамгаалалтыг санал болгож байна.