Душанбе олон улсын нисэх буудлын өргөтгөл

Оршил
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний болон инженерчлэлийн Ач холдинг ХХК нь өөрийн үйл ажиллагаагааг өргөжүүлж, Монгол Улсаас гадагш үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус компани нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө, санхүүжилтээр хэрэгжсэн Душанбе хотын олон улсын нисэх буудлыг (ДОУНБ) хөгжүүлэх төсөлд оролцлоо.

Энэ үйл явдал нь магадгүй иргэний нисэхийн салбар дахь хувийн хэвшлийн компани өөрийн мэдлэг, туршлага, нөөцөө гадаад улс руу экспортолсон анхны тохиолдол болов уу. Бид анхдагч болсноороо бахархах болно.
Өргөн туршлага, харьцангуй богино хэдий ч гайхамшигтай түүх, инженерчлэлийн чадвар, түншүүдийн эерэг үнэлгээ зэрэг нь Ач холдинг ХХК-ыг хариуцлагатай, мэргэжлийн бөгөөд найдвартай түнш болохыг нотолно.
Ач холдинг ХХК нь тухайн төслийг хэрэгжүүлэхээр Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагаас сонгосон M’s Corporation Co., Ltd. компаниас хамтран ажиллах саналыг хүлээн авч төслийн хэрэгжилтэд оролцсон юм.
Манай компанийн туршлагатай менежер, аэродромын мэргэжлийн инженер Б.Мөнхжаргалаар ахлуулсан баг төслийн талбар дээр 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл буюу төслийн ажлыг дуусгах, хүлээлгэн өгөх хүртэл ажиллалаа. Ажлын багийн туршлага, төслийн ажлын оновчтой зохион байгуулалт, Душанбе хотын олон улсын нисэх буудалтай нягт харилцаа холбоотой ажилласны үр дүнд төслийн ажлыг хугацаанд нь бөгөөд төсвийн хүрээнд амжилттай гүйцэтгэлээ.

Төслийн тухай
Тажикистан улс нь Киргизстан, БНХАУ, Афганистан болон Узбекистан Улсын дунд орших далайд гарцгүй орон юм. Нийт 7.99 сая хүн амтай. Тус улсын газар нутгийн хэмжээ 142,600 км2 ба нийт газрын 93% уулархаг бүс байна. Нийслэл Душанбе хот нь баруун талд байрладаг. Нийслэл хотод нийт хүн амын 10% төвлөрсөн ба эдийн засаг, соёл, нийгэм, засаг захиргааны гол төв нь юм. Олон улсын нисэх буудал нь Душанбе хотын төвөөс өмнө зүгт ойролцоогоор 6 км зайд байрлана.

Тажикистан Улсын Засгийн газар нь тус улсын эдийн засгийн хөгжлийг хангахад нисэх буудал, агаарын навигацийн үйлчилгээг өргөжүүлэх замаар иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийн чухлыг онцгойлон үзжээ.

Ерөнхий
Төслийн зорилго нь Тажикистан Улсын үндсэн нисэх буудалд хийгдэх нислэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааны хангалтыг сайжруулахад оршино.

Ялангуяа өтгөн манан үүсэх, харагдац муудах шалтгаанаар нэг талын хэрэглэлийн суултын системээр тоноглогдсон Душанбе хотын олон улсын нисэх буудалд нислэгийн саатал ихээхэн гардаг байна. Иймд нислэгийн үйл ажиллагааг тогтвортой, аюулгүй явуулахад агаарын навигацийн системийг сайжруулах шаардлагатай тулгарсан байна.

Улмаар Тажикистан Улсын Засгийн газраас дараах тоног төхөөрөмж, системийг худалдан авч суурилуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор Япон улсаас зээл тусламж авах хүсэлт гаргаж шийдвэрлэжээ. Үүнд:

  • Хэрэглэлээр буулт үйлдэх систем                  - 1 иж бүрдэл;
  • Нарийвчлалтай ойртолтын гэрэлтүүлгийн систем     - 1 иж бүрдэл

Ажлын хүрээ
Ач холдинг ХХК нь дараах тоног төхөөрөмж, системийн төлөвлөлт, дизайн, суурилуулалт, ашиглалтанд хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэсэн болно:

  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд Хэрэглэлээр буулт үйлдэх систем;
  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд Нарийвчлалтай ойртолтын гэрэлтүүлгийн систем.

Төслийн ажлын талбар
Төсөл нь ДОУНБ-ын аэродромын талбай дээр хэрэгжсэн.

Суурилуулалт
Төслийн ажлыг ДОУНБ дахь өдөр тутмын нислэгийн үйл ажиллагаанд аливаа саад тотгор учруулахгүйгээр, аэродромын хөдөлгөөний бүсэд болон түүний ойролцоо ажил хийгдэх үеийн зохицуулалтын арга хэмжээг авч гүйцэтгэсэн.

Нислэгийн шалгалт
Суурилуулсан системийг нислэгээр шалгах ажлыг Казахстан улсын Air Control компанитай хамтран гүйцэтгэсэн. Air Control компани нь энэхүү нислэгийн нарийн ажиллагааг гүйцэтгэхэд арвин туршлага хуримтлуулсан, Төв Азийн бүсэд тэргүүлэх компани юм. Тус компани нь өөрийн агаарын хөлөг, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажилтнуудаар тухайн ажлыг хйисэн юм.

Суурилуулсан систем

Хэрэглэлээр буулт үйлдэх систем
Хэрэглэлээр буулт үйлдэх системийн хүрээнд дараах тоног төхөөрөмж, системийг суурилууллаа:

  • NM 7013B курсын радиомаяк, 2-давтамжийн,
  • NORMARC 7212C 12-элемент бүхий курсын радиомаякны антенны систем,

  • NM 7033B глиссад, 2-давтамжийн,
  • NM 3545 M-Array глиссадын антенны багана,
  • DME, LDB-103 DME 100W.

Дээрх систем нь холбоо, навигаци, ажиглалтын систем, тоног төхөөрөмж, технологийг шинэчлэгч, боловсруулагч, үйлдвэрлэгч болох дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн INDRA NAVIA AS компанийн бүтээгдэхүүн болно.

Суурилуулалт
ДОУНБ-ын ХБХЗ 27 талд курсын радиомаяк суурилуулахдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:

  • Курсын радиомаякны антенны системийн төмөрбетон суурийг хийх,
  • Курсын радиомаякны антенны суурийг суурилуулж, антенныг угсрах, саадын гэрэл суурилуулах,
  • Монитор антенны төмөрбетон суурийг хийж, антенныг хөлний хамт угсарч суурилуулах,
  • Тоног төхөөрөмжийн контейнер төрлийн барилга байгууламжийг байрлуулах. Барилга байгууламжийг агаарын хөргүүр, галын дохиолол, саадын гэрлээр тоноглох,
  • Тоног төхөөрөмжийн байгууламж дотор курсын радиомаякны төхөөрөмж, алсын удирдлагыг суурилуулах,
  • Холболтын кабелийн ажлыг гүйцэтгэх.
   

ДОУНБ-ын ХБХЗ 27 талд глиссад суурилуулахдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:

  • Глиссадын антенны системийн бетон суурийг хийх,
  • Глиссад болон DME төхөөрөмжийн антенны суурийг суурилуулж, антенныг угсрах, саадын гэрэл суурилуулах,
  • Монитор антенны төмөрбетон суурийг хийж, антенныг хөлний хамт угсарч суурилуулах, саадын гэрэл суурилуулах,
  • Тоног төхөөрөмжийн контейнер төрлийн барилга байгууламжийг байрлуулах. Барилга байгууламжийг агаарын хөргүүр, галын дохиолол, саадын гэрлээр тоноглох,
  • Тоног төхөөрөмжийн байгууламж дотор глиссадын төхөөрөмж, DME, алсын удирдлагыг суурилуулах,
  • Холболтын кабелийн ажлыг гүйцэтгэх.
   

Удирдлага, мониторингийн өрөөнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:

  • Ажиллагааны байдлыг хянах систем, системийн статусыг илтгэх нэгж, алсын удирдлагын систем, курсын радиомаякны интерлок системийг суурилуулах,
  • ХБХЗ 09 талд глиссадын антенн дээр алсын удирдлагын антенн суурилуулах,
  • Холболтын кабелийн ажлыг гүйцэтгэх.

Нисэх буудлын удирдлагын цамхаг дээр дараах ажлуудыг гүйцэтгэсэн:

  • ХБХК 27 талын Хэрэглэлээр буулт үйлдэх системийн статусыг илтгэх нэгжийг суурилуулах,
  • Холболтын кабелийн ажлыг гүйцэтгэх.

Аэродромын гэрэлтүүлгийн систем

Суурилагдсан систем, тоног төхөөрөмж
Гэрэлтүүлгийн систем нь Бельгийн Вант Улсын

  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд нарийвчлалтай ойртолтын гэрэлтүүлгийн систем:
  • Ойртолтын, өндөр давтамжийн, нэг чиглэлийн гэрэл, хучилтанд суулгах төрлийн, маяг FAP-1-300-C-O-I-1, 52 ширхэг,
  • Ойртолтын, өндөр давтамжийн, баруун тал руу нэг чиглэлийн гэрэл, хучилтанд суулгах төрлийн, маяг FAP-1-300-C-R-I-1, 8 ширхэг,
  • Ойртолтын, өндөр давтамжийн, зүүн тал руу нэг чиглэлийн гэрэл, хучилтанд суулгах төрлийн, маяг FAP-1-300-C-R-I-1, 8 ширхэг,
  • Ойртолтын, өндөр давтамжийн, нэг чиглэлийн гэрэл, өргөж суурилуулах төрлийн, маяг UEL-1-150-C-2-Y-0, 68 ширхэг,
  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талын босгоны гэрэл:
  • Босгоны, өндөр давтамжийн, нэг чиглэлийн гэрэл, хучилтанд суулгах төрлийн, маяг FTH-1-200-G-O-I-1, 22 ширхэг,
  • Гэрэлтүүлгийн системийн удирдлага,
  • Кабелийн ажил,
  • Хэрэглэлээр буулт үйлдэх системийн дизель генератор, FG Wilson P22-6, 2 нэгж,
  • Гэрэлтүүлгийн системийн дизель генератор, FG Wilson P110-6, 1 нэгж.
   

Суурилуулалт
Гэрэлтүүлгийн системийг суурилуулах дараах ажлууд хийгдсэн болно:

  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд байсан хуучин энгийн ойртолтын гэрэлтүүлгийн системийг буулган, хурааж авах,
  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд нарийвчлалтай ойртолтын гэрэлтүүлгийн систем суурилуулах,
  • ДОУНБ-ын ХБХЗ 27 талд босгоны гэрэлтүүүлэг суурилуулах,
  • Шинэ дэд станцын барилга дотор 2 ш тогтмол гүйдлийн тохируулагчийг системд холбож суурилуулах,
  • Шинэ дэд станцын барилга дотор гэрэлтүүлгийн системийн алсын удирдлагыг суурилуулах,
  • Шинэ дэд станцын барилга дотор FG Wilson P110-6 генераторыг суурилуулах,
  • Удирдлагын болон цахилгааны кабелийн ажлыг гүйцэтгэх.

Газар шорооны буюу бэлтгэл ажил
Хэрэглэлийн буулт үйлдэх систем, гэрэлтүүлгийн системийг суурилуулахдаа холбоотойгоор дараах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

  • Хуучин болон шинэ дэд станц хооронд кабелийн суваг хийх,
  • Төмөрбетон худаг хийж байрлуулах,
  • Кабелийн хоолой татах, ус нэвтрэлтээс хамгаалах,
  • Шилэн кабель, холбогдох хэрэгсэл, иж бүрдлийн хамт татах,
  • Одоогийн гэрэлтүүлгийн систем, шинээр суурилуулсан гэрэлтүүлгийн систем, алсын удирдлагын кабелийн ажлыг гүйцэтгэх.