Оюут нисэх буудлын бүтээн байгуулалт

Анх Оюут нисэх буудлыг 2003 онд Оюутолгойн уурхайн хашаан дотор одоогийн ил уурхайн орчим байгуулж байсан.

Ил уурхайн үйл ажиллагаа эхлэх болсон, мөн Ханбумбат нисэх буудлыг байгуулахад ойролцоогоор 2-3 жилийн хугацаа шаардагдах тул Оюут аэродромыг уурхайн хашаанаас гаргаж, Ханбумбат нисэх буудлыг ашиглалтанд орох хүртэл түр хугацаанд ашиглахаар шилжүүлэн байгуулахаар төсөл хэрэгжүүлсэн билээ.

Шинэ байрлалд шилжих Оюут аэродромын барилгын ажлыг 2010 оны зун эхлүүлж, ХБШЗ бүхий нисэх буудлыг 2 сарын хуацаанд байгуулах ажлыг Монроуд ХХК гүйцэтгэсэн бөгөөд техникийн хяналтын ажлыг бид хийсэн юм.

Оюут нисэх буудлын барилгын ажил 2010 оны 9 дүгээр сард дуусч, хуучин Оюут нисэх буудлаас нисэхийн холбооны УКВ, КВ станцууд, навигацийн тоног төхөөрөмжүүд, цаг уурын QLC-50 станцыг шилжүүлэн байрлуулах, газардуулга, аянгын хамгаалалт хийх зэрэг ажлуудыг манай компанийн инженерүүд амжилттай хийж гүйцэтгэсэн.