Манай компани нь Финланд улсын Vaisala компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2011 оноос хойш ажиллаж байна.
Vaisala компани нь цаг уурын хэмжил зүй ба хүрээлэн буй орчны хяналтын хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд 1400 орчим ажилтантай, бүтээгдэхүүнийхээ 98 хувийг дэлхийн 140 гаруй улсад гаргадаг компани юм. 1930 онд байгуулагдсан 80 гаруй жилийн түүхтэй энэ компани нь идэвхитэй судалгаа, шинжилгээний үр дүнд том амжилтанд хүрсэн байна.
Vaisala компанийн үйл ажиллагаа нь цаг агаараас хамааралтай, тэр тусмаа тухайн цаг хугацаанд тасралтгүй, үнэн зөв, найдвартай хэмжилтийг шаарддаг нисэх буудал, зэвсэгт хүчин, авто болон төмөр замын хяналтын салбар, хэмжил зүйн байгууллагуудтай саошгүй холбоотой байдаг.
Бид тус компанийн бүтээгдэхүүнүүдээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ханбумбат нисэх буудалд үүлний доод суурийн өндрийг хэмжигч Ceilometer CL31, цаг уурын бодит ажиглалтын автомат станц MAWS 301, MAWS 310-ыг нийлүүлж, суурилуулсан. Мөн ИНЕГ-т цаг уурын бодит ажиглалтын зөөврийн станц MAWS 201, цаг уурын станцуудын сэлбэг материалууд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгуудын цаг уурын автомат станцуудыг шинэчилж, MAWS 301 станц 11-ийг нийлүүлж, суурилуулсан