Avlite гэрэлтүүлгийн төхөөрөмж

Манай компани нь Австрали улсын AVLITE компанийн албан ёсны төлөөлөгчөөр 2010 оноос хойш ажиллаж байна.
AVLITE компани нь нарны зайн тэжээлтэй нисэхийн гэрлийн системийн загвар, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус компанийн үйлдвэрлэж буй нисэхийн гэрлийн систем нь батлан хамгаалах, улс болон иргэн, хүмүүнлэг, түргэн тусламжийн зориулалтын нисдэг тэрэгний талбай, аэродром дээр дэлхийн маш олон оронд өргөн ашиглагддаг.
Бид 2011 онд Оюутолгой ХХК-ийн Оюут /хуучин нисэх буудал/ нисэх буудлын онгоц хөөрч буух шороон зурвас дээр AV-425-RF загварын гэрлүүд, явгалах зам дээр AV-72-RF загварын гэрлүүд, салхи заагч дээр AV-WC-L загварын гэрэл, холбооны антеннуудын орой дээр саадын AV-60 загварын улаан гэрлүүдийг тус тус суурилуулсан. Эдгээр гэрлүүд нь нарны зай хураагуур, батарейтай бөгөөд алсын зайнаас удирдлагаар асдаг, мөн зарим гэрэл нь гэрэл мэдрэгчийн тусламжтайгаар харанхуй болмогц асч, гэгээ ормогц унтардаг асаалтын системтэй юм.
Мөн Таван толгой нисэх буудлын ХБШЗ, Ханбумбат нисэх буудлын тусгай талбайг AV-LC загварын хуванцар конус тэмдэгтээр тэмдэглэсэн. Энэ конус тэмдэгтүүд нь Иргэний нисэхийн аэродромын стандарт буюу Аэродромд тавигдах шаардлагуудын шаардлагыг хангасан хэмжээ, загвартай тул манайд өргөн ашиглах боломжтой, 20 жил болсон ч гандаж, өнгөө алдахгүй, сайн материалаар хийгдсэн байдаг.
AVLITE компанийн үйлдвэрлэсэн эдгээр гэрэл, тэмдэгт зэрэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага “ИКАО” болон ФАА-гийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүд юм.