Инженерчлэл

Манай компани нь нисэхийн болон нийтийн хэрэглээний цахилгаан, холбоо, цаг уурын болон рентген тоног төхөөрөмжүүдийн судалгаа, худалдан авалт, суурилуулалтыг гүйцэтгэдэгмэргэжлийн байгууллага юм.
Бид 2007 оноос хойш иргэний нисэхийн салбарын хэд хэдэн бүтээн байгуулалтанд оролцож, арвин туршлага хуримтлуулаад байна.
Манай хамт олон Оюутолгойд 2010 онд байгуулагдсан Оюут нисэх буудлын барилгын ажлын техникийн хяналт, нисэхийн холбооны УКВ, КВ станцуудын суурилуулалт, газардуулга, аянганы хамгаалалт, цаг уурын QLC-50 автомат станцын суурилуулалт, газардуулга, аянганы хамгаалалт, 2011 онд гэрэл суултын системийн суурилуулалт, 2011-2012 онд Ханбумбат нисэх буудлын барилгын техникийн хяналт, гэрэл суултын системийн суурилуулалт, холбоо навигацийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, камерын хяналтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, аюулгүй байдлын үзлэгийн рентген тоног төхөөрөмжийн суурилуулалт, зорчигчид үйлчлэх ачаа тээшний болон бүртгэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, 2013 онд УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн газардуулга, УСУГ-ын цэвэр усны нөөцийн худгуудын тоног төхөөрөмжийн газардуулга, аянганы хамгаалалт, ИНЕГ-ын харьяа Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгуудын 8 нисэх буудлын перроны газардуулга, Ханбумбат нисэх буудлын цаг уурын автомат станцуудыг шинэчилж, Финландын Vaisala компанийн MAWS 301, MAWS 310 станцууд, үүлний өндөр хэмжигч Ceilometer станцын суурилуулалт, газардуулга болон аянганы хамгаалалт, Сэлэнгэ аймгийн Алтан булаг дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтод хүний биед үзлэг хийх рентген төхөөрөмж Body scan-ын суурилуулалт, Чингис хаан ОУБ-д аюулгүй байдлын үзлэгийн рентген тоног төхөөрөмж Hi-Scan 9075, Hi-Scan 6040-ийн суурилуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
Манай компани 2014 онд ИНЕГ-ын харьяа Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь зэрэг 11 аймгийн нисэх буудлуудын цаг уурын автомат станцуудыг шинэчилж, Vaisala компанийн MAWS 301 станцуудыг суурилуулах, газардуулга, аянгын хамгаалалтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд суурилуулалтын ажлыг 6, 7-р сард гүйцэтгэнэ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын төсөлд нисэхийн холбоо навигацийн болон нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын тоног төхөөрөмжүүдийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр Samsung компанитай гэрээ байгуулаад байгаа бөгөөд 2016 оноос суурилуулалтын ажлуудыг эхлэхээр төлөвлөөд байна.